Оносато Намрын башёд түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2024-09-23
Японы мэргэжлийн сүмо бөхийн Намрын башё өнгөрөгч ням гарагт өндөрлөлөө. Энэ башёгийн дээд зиндаанд Японы залуу бөх сэкивакэ Оносато түрүүлж, Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа хүртэв. Тэрбээр 15 барилдааны 13-д ялсан юм. Мөн Японы сүмо бөхийн холбооноос түүнд оозэки цол олгохоор шийдсэн бөгөөд Оносато сүмогийн дээрээсээ хоёр дахь цолонд ердөө есөн башёд барилдаад хүрч байгаа юм. Харин сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 12 даваатайгаар энэ башёг дуусгасан тул ирэх башёд арваас дээш давж оозэки цолоо буцаан авах боломжоо нээлээ. Намрын башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эрүүл мэндийн шалтгааны улмаас барилдаагүй бол Японы Такакэйшо хүзүүний бэртлийн улмаас цаашид барилдах боломжгүй болж зодог тайлав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.