images

Монголын Элчин сайдын яамныхан Кувейтэд цэвэрлэгээ хийв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-23


   Монгол улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яамны ажилчид есдүгээр сарын 20 буюу Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр Кувейт улсын Жахра хотын Хувайсат арлын эрэгт цэвэрлэгээ хийжээ. Жахра хот нь газар тариалангийн бүс бөгөөд Хувайсат арал 1987 онд тус улсын байгалийн нөөц газар болсон байна. Цэвэрлэгээний өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дахь удаагийн чуулганы санаачилгаар 2018 оноос хойш тэмдэглэж байна. Энэ өдрийн зорилго нь далайн хог хаягдлын асуудалтай тэмцэх явдал бөгөөд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын гишүүн орнуудын 95 хувь нэгдэн 543704 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн юм. Иймээс өнгөрсөн онд энэ өдрийг НҮБ-ын Олон улсын өдрүүдийн цаг тооны бичигт албан ёсоор нэмжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.