Монголын эмэгтэй шатарчид дэлхийд 16-д оров
Чихэнд чимэгтэй
2024-09-23
Дэлхийн шатрын холбооны 45 дахь удаагийн олимпиад Унгарын Будапешт хотод энэ сарын 10-23-нд болж 181 улсын баг оролцлоо. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд энэтхэгчүүд ялав. Харин Монголын эмэгтэй шатарчид 16-д оржээ. Тэд 11 өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэж, гурав хожигдсон байна. Тодруулбал, манай шатарчид Америк, Австри, Швед, Испани, Перу, Монако, Гватемала улсыг хожиж, Гүрж, Азербайжан, Армений багт хожигдож, Германтай хайнцжээ. Унгарт оюун ухаанаа сорьсон манай шигшээ багийн эмэгтэй шатарчид бол Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ, Э.Хүслэн, Б.Мөнгөнзул нар юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.