images

У.Хүрэлсүх Фүмио Кишидатай уулзлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-24


   АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 79 дүгээр чуулга уулзалтын үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзсан талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Тэд энэ уулзалтаар хоёр орон цэргийн тоног төхөөрөмж, технологи харилцан солилцох гэрээгээ үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдгээ санал нэгдэн баталгаажуулсан хэмээн "Yomiuri" сонин уламжлав. Тодруулбал, хоёр улсын төрийн тэргүүн 40 минут орчим уулзахдаа цэргийн тоног төхөөрөмж, технологи харилцан нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурахаар зорьж буйгаа нотолсон байна. Мөн тэд Хойд Солонгосын асуудлаар ярилцжээ. Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийг буцаан авчрах ажилд Монгол улс тусалж байгаад Ф.Кишида талархал илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.