images

Снүкер бильярд: ДАШТ-ий хасагдах шатанд манай 4 тамирчин үлдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-24


   Снүкер бильярдын дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо болж, манай улсаас Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл үргэлжлүүлэн манай улсад энэ сарын 21-25-ны өдрүүдэд Снүкер бильярдын ДАШТ болж байна. Тэмцээнд Монгол, Хятад, Кипр, Герман, Хонконг, Энэтхэг, Иран, Ирак, Израиль, Япон, Оман, Пакистан, Польш, Сингапур, Катарын 40 эрэгтэй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 10 тамирчин оролцож байна. Үүнээс Б.Батсүх, Э.Тэмүүжин, Т.Лхагвасүрэн нар хасагдах шатанд шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ, Герман, Хонконг, Энэтхэг, Польш, Монголын нийт 25 тамирчин өрсөлдөж байгаагаас зургаа нь монгол тамирчид юм. Үүнээс Б.Нарантуяа хэсгийн шатанд хоёр хожсон үзүүлэлтээр хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авчээ. Б.Нарантуяа хасагдах шатанд Энэтхэгийн тамирчин Анупама Рамачандраныг хожвол шөвгийн наймд Энэтхэгийн Видья Пиллайтай өрсөлдөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.