Монголчууд Япон, Хятадаас хамгийн их машин авчээ
Чихэнд чимэгтэй
2024-09-24
2024 он гарснаас хойш найман сарын хугацаанд Хятадаас Монгол улсад 2057 суудлын автомашин импортоор оруулж иржээ. Энэ нь 2023 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд 2057 машины 21.6 хувь нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй бол үлдсэн хувь нь уламжлалт хөдөлгүүртэй байна. Хятадаас импортолсон машины гуравны нэг нь BYD компанийнх ажээ. Энэ оны эхний 8 сарын байдлаар манай улс нийт 81 мянга суудлын автомашин импортолсны 93.4 хувийг Япон, 2.7 хувийг Хятадаас оруулж ирсэн байна. Энэ нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 91.3 хувиар, өнгөрсөн оныхоос 74.3 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байв. Японоос Монголд импортолсон машины дийлэнх нь "Тоёота" компанийн машин ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.