Аймгуудад усан замын тээврийг зогсоолоо
Чихэнд чимэгтэй
2024-09-25
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас эхлэн гол, мөрөн, нууруудад усан онгоц, завиар зорчигч тээвэрлэхийг зогсоох талаар Усан замын тээврийн тухай хуульд заасан байдаг. Энэ дагуу аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж Увс, Архангай, Баян-Өлгий аймагт усан замын тээврийг бүрэн зогсоолоо. Мөн аж ахуйн нэгж, иргэдийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор гол мөрөнд зорчигч тээвэрлэхгүй байхыг Монголын Далайн захиргаанаас анхааруулав. Манай улсад 2023 оны байдлаар 200 орчим усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас хамгийн олон нь Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод байдаг ажээ. Иргэд зуны улиралд гол мөрөн, нуур бүхий Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг зорин аялдаг бөгөөд энэхүү аялал жуулчлалын урсгалыг даган усан замын тээврийн үйлчилгээ нэмэгдэх болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.