images

Яармагийг ТЭЦ-IV-тэй авто замаар холбож дуусчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-25


   Яармагийг ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ, хоёр урсгалтай авто замын ажил бүрэн дуусчээ. Энэ зам нь Туул, Дунд гол дээгүүрх нийт гурван гүүрийг холбож 2.4 км урт үргэлжлэх бөгөөд зорчих хөдөлгөөнийг маргааш нээнэ. Гурван гүүрний бүтээн байгуулалтыг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” гэсэн гурван компанийн түншлэлээр, гүүрнүүдийг холбосон авто замыг “Тотал Инж” компани гүйцэтгэсэн бөгөөд нийслэлийн удирдлага замын ажлыг хурдлуулах шаардлагыг удаа дараа тавьж, явцын талаар олон нийтэд нээлттэй мэдээлж байсан юм. Замын гурван гүүрний ажил 2022 онд, замын ажил 2023 оны наймдугаар сард эхэлсэн билээ. Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох энэхүү төсөл хоёр үе шаттай бөгөөд нийт санхүүжилт нь 119 тэрбум төгрөг юм. Төслийн дараагийн шат нь энэ замыг Нэгдүгээр хорооллын замтай холбоно. Энэ ажил одоогоор зураг төслийн шатандаа явж байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.