Нийтийн тээврийн 15 жолоочийг орон сууцаар шагналаа
Чихэнд чимэгтэй
2024-09-26
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг аж ахуй нэгж, байгууллагуудын 15 жолооч түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар шагнууллаа. Өнгөрөгч өдрүүдэд нийтийн тээврийн автобусны 85 жолоочийн дунд “Уран жолоодлого” тэмцээн болсон билээ. Уг тэмцээнд тэргүүлсэн жолооч нарын ур чадварыг үнэлэн ажлын өдрийн бичлэгийг хянаж, замын хөдөлгөөны болон ёс зүйн дүрмээ даган биелүүлсэн зэргийг харгалзан 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамруулахаар шалгаруулсан байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр жолооч нарт эрхийн бичиг гардуулах үеэрээ “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчилгээний болон хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.