images

Дэлхийн найм дахь ноён оргилд монгол эмэгтэй амжилттай гарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-27


   Далайн түвшнээс дээш 8163 метрийн өндөрт Гималайн нурууны Манаслу оргилд Монголын эмэгтэй уулчин Б.Батхишиг амжилттай авирчээ. Тэрбээр энэ долоо хоногийн мягмар гарагийн өглөөний таван цагт оргилд гарч дэлхийн найм дахь ноён оргилд улсынхаа далбааг мандуулжээ. Түүнтэй хамт нийт 36 хүн оргилд гарснаас Б.Батхишиг эхний дөрөвт багтсан байна. Ингэснээр уг оргилд амжилттай авирсан анхны монгол эмэгтэй уулчин болжээ. Манаслу оргилд үүнээс өмнө монгол хүн мөрөө гаргасан нь 2019 он байв. Тухайн үед Австралийн Сидней хотод ажиллаж, амьдардаг байсан уулчин Батболд есдүгээр сарын 25-ны 06:30 цагт оргилд амжилттай авирч, Монголын далбааг мандуулсан түүхтэй. Харин Б.Батхишиг нь хорт хавдрын эмчилгээгээ дуусгаснаас хойш хоёр сарын дараа ийнхүү Гималайн нуруунд авирахаар зориглосон байна. Тэрбээр өмнө нь Гималайн нурууны 8000 метр Лхоце оргилд гарч монгол эмэгтэйчүүдийн анхдагч нь болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.