images

Боксын дэлхийн цомын тэмцээнээс 20 медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-27


   Дэлхийн цомын боксын тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээн Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буйгаар онцлог бөгөөд энэ тэмцээний дүнгээр анх удаа "World Boxing" холбооны эрэмбийн оноог олгох ажээ. Монголд болсон тэмцээнд 12 улсын 170 гаруй тамирчин ирж, эмэгтэй таван жинд, эрэгтэй зургаан жинд өрсөлджээ. Үүнээс Монголын баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медалийн болзол хангасан байна. Дараагаар нь Японы тамирчид дөрвөн алт, нэг мөнгөн медаль, Хятадын тамирчид хоёр алт, гурван мөнгөн медальтай хүртжээ. Манай тамирчдын дотор "Алдар" спорт хороог төлөөлж зургаан тамирчин оролцсоноос хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 54 кг жинд ОУХМ О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 71 кг жинд ОУХМ Б.Мишээлт нар алтан медаль, эрэгтэйчүүдийн  57 кг жинд ОУХМ Д.Ганболд, эмэгтэйчүүдийн 57 кг жинд ОУХМ Э.Мичидмаа нар мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.