images

Улаанбаатар хот дотор анх удаа хурдны зам тавина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-27


   Улаанбаатар хотын Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам болон гүүрийг өчигдөр ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл ирэх онд Эрчим хүчний гудамжны хойд үзүүрээс эхлээд Хархорины хойгуур гарах гүүр барьж, Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөөтэй холбох юм байна. Мөн хот дотор хурдны зам барих ажил ирэх онд эхэлнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр мэдэгдэв. Энэ нь Улаанбаатар хот доторх анхны хурдны зам болох бөгөөд Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан зургаан эгнээ, 33 км урт зам байх ажээ. Одоогоор зураг төсөл нь бэлэн болж, зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байгаа бөгөөд 12 хоёрдугаар сард НИТХ-аар төсвийг нь батлуулна. Улаанбаатар хот анх удаа хоёрдугаар түвшний замын ажлыг эхлүүлэхээсээ өмнө одоогийн нэгдүгээр түвшний бүх замыг 2025 оны зургаадугаар сарын 1-нд шинэчилж дуусахаар төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.