Аврагчид Туул голын эргээс таван тонн хог цэвэрлэжээ
Чихэнд чимэгтэй
2024-09-27
Нийслэлийн Онцгой байдлын аврах ангийн 43 алба хаагч өнөөдөр Туул голын эрэг дагуу хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэжээ. Тэд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 1.5 км зайд таван тонн буюу 200 гаруй шуудай хогийг ангилан цэвэрлэсэн байна. Нийслэлийн Аврах ангийн ахлагчийн зөвлөлөөс нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойг угтаж энэ ажлыг зохион байгуулжээ. Онцгой байдлын аврагчид дөрвөн жилийн өмнөөс үүрэгт ажлаасаа гадна байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах энэхүү санаачилгад оролцож эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.