Ирэх сарын эхний долоо хоногт Хятадын хилийн байгууллагууд амарна
Чихэнд чимэгтэй
2024-09-27
Өвөр Монголын Эрээн хотын хилийн боомт ирэх сарын эхний долоо хоногт амарна. Учир нь, энэ хугацаанд Хятадын Үндэсний баярын өдрүүд тохиож буй. Иймд тус улсад зорчих иргэд аяллын өдөр, визийн хугацаагаа тохируулах, Хятадын талаас бараа бүтээгдэхүүн татан авалтаа яаравчлахыг Хятадын Элчин сайдын яамнаас санууллаа. Харин Монголын гаалийн байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна. Хилийн боомтуудын цагийн хуваарь, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах зохицуулалтыг “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тогтоодог. Сонирхуулахад, энэ оны эхний есөн сарын байдлаар Замын-Үүд-Эрээн хот авто замын боомтоор 182 мянган ачааны машин нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 43.5 хувиар нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.