images

Монгол улс Вьетнамд 200 мянган долларын хүмүүнлэгийн тусламж олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-01


   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол улсад төрийн айлчлал хийж буй Вьетнамын Ерөнхийлөгч То Ламд бараалхлаа. Энэ үеэрээ тэрбээр хүнд бэрх цаг үед хоёр орны ард түмэн харилцан бие биеэ дэмжиж ирсэн уламжлалтайг онцлоод Вьетнам улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй байгалийн гамшиг болж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоо мэдэгджээ. Ази тив дэх хамгийн хүчтэй "Яги" хэмээх хар шуурга Вьетнам улсад сүүлийн 30 жил тохиогоогүй их хэмжээний гарз хохирол дагуулаад байгаа юм. Шуурганы улмаас Вьетнамд нас барсан хүний тоо өнгөрөгч сарын 12-ны байдлаар 130-д хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 800 болжээ. Мөн сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хөрсний гулсалт, үерт өртсөн байна. Манай улс өнгөрсөн хугацаанд Вьетнам улстай идэвхтэй харилцаж ирсэн бөгөөд энэ онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.