Нийтийн тээврийн нэгдүгээр чиглэлд 115 хүний багтаамжтай шинэ автобусаар үйлчилж байна
Чихэнд чимэгтэй
2024-10-02
Хятадын автобус үйлдвэрлэгч “Yutong” компаниаас худалдаж авсан 20 угсраа автобусаар нийтийн тээврийн нэгдүгээр чиглэл болох Таван шар-Офицерцуудын ордон–Таван шар маршрутад үйлчилж эхэллээ. “Yutong U18” загварын угсраа автобуснаас нийт 30 ширхгийг худалдаж авснаас 20 нь үйлчилгээнд ийн гараад байгаа бол үлдсэн арав нь тун удахгүй Монгол руу тээвэрт гарах юм байна. Энэ автобус 18 метр урт, 115 зорчигчийн багтаамжтай, 563 к.Вт чадалтай батерей бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Тодруулбал, хотын тогтвортой нийтийн тээвэрт тун тохиромжтой, нэг цэнэглэлтээр 500 км явах боломжтой, эрчим хүчний хэмнэлттэй загвар ажээ. Нийт өндөр нь 3.19 метр бол дотоод заслын буюу таазны өндөр нь 2.29 метр, өргөн нь 2.5 метр, эргэлтийн диаметр нь багадаа 21.5 метр ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.