Дроноор цус тээвэрлэн хоёр хүний амь аварчээ
Чихэнд чимэгтэй
2024-10-02
Цус сэлбэлт судлалын төвөөс Монгол-Японы эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт донорын цусыг дроноор тээвэрлэн хоёр хүний амь аварчээ. Тодруулбал, өчигдөр хэвлийн дотуур их хэмжээний цус алдалттай, нэн хүнд хоёр хүнд шаардлагатай цусыг шуурхай тээвэрлэн хүргэж, цаг алдалгүй тусламж үзүүлсэн байна. Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 42 настай эрэгтэй, 65 настай эмэгтэй нарт ховор бүлгийн буюу II бүлгийн резус сөрөг цусыг богино хугацаанд дроноор тээвэрлэн хүргэжээ. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол-Японы эмнэлэг хүртэл 4.75 км зайд анхны туршилтаа хийснээс хойш Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар руу дроноор цус тээвэрлэж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.