Төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсны дөрвөн жилийн ой тохиож байна
Чихэнд чимэгтэй
2024-10-02
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia"-г нэвтрүүлсний дөрвөн жилийн ой өнөөдөр тохиож байна. Анх 2020 оны аравдугаар сарын 2-нд 181 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харин одоо 86 байгууллагын 1200 гаруй үйлчилгээг цахимаар үзүүлдэг болсон байна. Мөн өнгөрсөн хугацаанд лавлагаа, тодорхойлолт, бичиг баримтын захиалга, эмнэлгийн цаг авах, шилжилт хөдөлгөөн хийлгэх зэрэг үйлчилгээг 35 сая удаа амжилттай үзүүлсэн гэнэ. Статистик мэдээллээр "E-Mongolia" аппликэйшнээр дамжуулан Монгол улсын насанд хүрсэн гурван иргэн тутмын хоёр нь төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсон дүн гарчээ. Сонирхуулахад, уг системээр дамжуулан нийтийн тээврийн тасалбар захиалах, УИХ-ын гишүүдэд өргөдөл хүргүүлэх, газар эзэмших эрх авах хүсэлт илгээх, эмийн жорийн мэдээлэл авах, алдсан, гээсэн гар утасныхаа мэдээллийг шалгах боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.