images

Монгол ралличид таван хоногийн турш 2200 км замд уралдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-02


  Монголын автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүү агсны нэрэмжит “Монгол ралли-2024” холын зайн улсын аварга шалгаруулах уралдаан 30 дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ жилийн оролцогчид таван өдрийн турш Төв, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутгаар 2200 км замд уралдлаа. Дөрвөн ангиллаар болсон уг уралдааны мотоциклын төрөлд “Торгоны зам” раллигийн мөнгөн медальт, ОУХМ П.Мөрөн тэргүүлж, таван гарааны нийлбэр дүнгээр спортын мастер Дамдинсүрэн хоёр, Батмөнх гуравдугаар байр эзэлжээ. Харин дөрвөн дугуйтын ангилалд нэгдүгээр зэргийн тамирчин Б.Шижир, спортын мастер Б.Хосбаяр нар түрүүлж, аав хүү ОУХМ Ө.Бямбадэлгэр, Б.Тэгшдүүрэн мөнгө, ОУХМ Ч.Анар, спортын мастер А.Анар нар хүрэл медаль тус тус хүртлээ. Түүнчлэн жийп автомашины ангилалд аав хүү ОУХМ Ш.Гансүх, спортын мастер Г.Бат-Эрдэнэ нар тэргүүлсэн байна. Энэ тэмцээнд гэр бүлийн тамирчид амжилттай оролцсоны нэг төлөөлөл нь ОУХМ Т.Саруулхангай, Г.Уянга нар байв. Тэд жийп машины ангилалд мөнгөн медаль хүртсэн бол залуу тамирчин О.Ууганбаяр, С.Ганбат нар хүрэл медаль хүртжээ. УАЗ маркийн автомашины төрөлд нэгдүгээр зэргийн тамирчин Д.Бат-Эрдэнэ, спортын мастер У.Нарантогтох түрүүлж, дэд байранд залуу тамирчин Х.Амартүвшин, Э.Баярмөнх, гуравдугаар байранд спортын дэд мастер Г.Мөнхбат, Г.Чулуунхүлэг нар тус тус орж иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.