images

Монгол хүүхдүүд "Eduten"-ээр 156 сая бодлого боджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-03


   Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчид хичээлийн жил эхэлснээс хойш "Eduten" платформ дээр нийт 156 сая бодлого боджээ. Сурагчдын энэ платформд зарцуулсан дундаж хугацаа есдүгээр сарын эхээр долоо хоногт 45 минут, гүйцэтгэсэн даалгаврын тоо 187 байсан бол сүүлийн долоо хоногт 75 минут, 337 даалгавар болж өсчээ. Энэ нь хүүхдүүд тоглонгоо тоо бодож, өөрийн онцлог, хурдад тохирсон дасгал ажиллан хичээллэдэг Финландын Туркугийн их сургуулиас гаралтай сургалтын хөтөлбөр юм. Өмнө нь зөвхөн өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хэрэглэгддэг байсан уг платформыг 2022 оноос төрийн өмчийн бүх сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчид хэрэглэдэг болсон нь энэ. Түүнчлэн хиймэл оюун ухаан дээр суурилсан учир сурагчдын 750 гаруй чадварыг тэмдэглэн авч, тохирсон ялгаатай дасгал даалгаврыг санал болгон багшид явцын талаар нарийн мэдээлж, ажлыг нь хөнгөвчилдөг давуу талтай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.