images

Увс аймагт хонин болон жороо тоодгийн үржлийн популяциуд илрүүлжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-07


   Увс аймгийн нутагт сүүлийн хоёр жилд хонин тоодог шувууны тоо толгой, тархац нутгийг тогтоох, жороо тоодог шувуу тэмдэглэх судалгаа анх удаа хийсэн билээ. Тэгвэл уг судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх семинар болон сургалтыг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны Мэдээллийн төвд өнөөдөр зохион байгуулсан байна. Монгол, Тува болон Олон улсын жороо тоодгийн сангийн судлаачдын хамтарсан судалгааны үр дүнд Давст сумын нутагт үржлийн эм жороо тоодгийн нэг үүр, нуурын зүүн хэсэг, Тэс сумын нутагт үржлийн эр жороо тоодгууд буйг бүртгэжээ. Харин хонин тоодгийн үржлийн хоёр популяци Давст, Тэс сумын нутагт байгааг тодорхойлсон аж. Улмаар Баруунтуруун сумыг хонин тоодог шувуу нүүдлийн улиралдаа бууж, амардаг чухал нутаг болохыг олж мэдсэн байна. Сургалт, судалгааны семинарын үеэр “Увс нуурын хотгорын хонин тоодгийн ажил”, “Тувагийн бүс нутгийн хонин болон жороо тоодгийн нүүдлийн судалгаа”, “Монгол орны зүүн бүсийн хонин тоодгийн судалгаа”, “Дэлхийн жороо тоодгийн нүүдлийн хэв маяг”, “Европын хонин тоодог ялангуяа Испани дахь тоодгийн популяцийн талаар”, “Монгол орны хонин тоодгийн нүүдлийн талаар” илтгэлүүдийг дотоод гадаадын шувуу судлаачид хэлэлцүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.