images

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-09


   Ирэх оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэж буй талаар салбар яамнаас мэдээллээ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо энэ сарын 7-ны өдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцүүлсэн байна. Улмаар тус хорооноос байгуулсан ажлын хэсэг хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан 20 хувиар нэмэх боломжтой гэж үзэж, талууд дэмжжээ. Мөн хурлаар уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг салбарууд өөрсдийн зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон байна. Манай улс хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляц зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог. Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сард 420-аас 550 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байв. Улмаар энэ оны эхээр 660 мянган төгрөг болгосон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.