Тэрбум мод тарихаас 84 саяыг нь тарьж ургуулав
Чихэнд чимэгтэй
2024-10-09
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар 2021 онд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Тодруулбал, цөлжилттэй тэмцэж 2030 он гэхэд орон даяар нэг тэрбум мод тарина гэдгээ Монгол улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс зарласан. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд 84 сая мод тарьж ургуулсан талаар өнөөдөр ЕТГ-аас мэдээлэв. Мөн энэ гурван жилд үндсэн бэлтгэлээ базаасан тул ирэх жилүүдэд илүү олон мод тарьж эхлэх юм байна. Аймгуудаас Сэлэнгэ аймаг 17 сая мод тарьж, амлалтынхаа 84 хувийг бэлтгэл шатандаа биелүүлжээ. Монгол улсын 21 аймаг, нийслэл хот нийт 680 сая мод тарихаар амласан юм. Харин уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг 22 компани 33 сая мод тариад байгааг 4.1 сая мод тарьсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүлж байна. Түүнчлэн энэ салбарт бизнес эрхлэгч, оюутны тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан ойн чиглэлээр суралцаж байгаагийн 52 нь шинэ элсэгч аж. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 оюутан суралцаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.