Сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал эхлэхэд гурав хоног үлдлээ
Чихэнд чимэгтэй
2024-10-09
2024-2025 оны сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал гурав хоногийн дараа эхлэх гэж байна. Анх 1994 онд зохион байгуулагдсан цагаасаа хойш 30 дахь улиралдаа зохион байгуулагдах гэж буй дээд лигт энэ удаа эмэгтэй зургаа, эрэгтэй 10 баг тоглох бөгөөд 30 жилийн ой тохиож байгаагаар онцлогтой. Мөн энэ улиралд тамирчид анх удаа аялан тоглолт хэлбэрээр тоглолтод оролцоно. Тухайлбал, “Дархан Юнайтед” баг өөрийн талбайдаа Дархан-Уул аймагт улирлын тоглолтыг хүлээн авах ба хөгжлийн лигийн өнгөрсөн улирлын аварга “Монпоп”-ын эмэгтэй сагсан бөмбөгчид лигийн эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд дэвшин орж ирж байгаагаараа онцлогтой. Мөн дээд лигт оролцох тамирчдын хөгжлийг дэмжих зорилгоор өчигдөр мөрий, бооцоот тоглоом, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, допингоос урьдчилан сэргийлэх, хор уршгийн талаар сургалт орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.