images

Олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн охиныг МУИС-д сурахыг урив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-10


   Өнгөрөгч долоодугаар сарын 22-31-ний өдрүүдэд Хонконгод болсон олон улсын эдийн засгийн VII олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг өчигдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн удирдлага, Эдийн засгийн тэнхимийн багш нар хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимээс тэдгээр сурагчид зөвлөгөө өгч, тэнхимийн багш Б.Цогт-Эрдэнэ идэвхтэй дэмжиж ирсэн байна. Уулзалтын үеэр олимпиадаас мөнгөн медаль хүртсэн "Бритиш" сургуулийн сурагч Г.Халиунааг МУИС-ийн Эдийн засгийн бакалаврын хөтөлбөрт урилгаар элсэн сураx эрхийн бичгээр шагнажээ. Г.Халиунаа нь Монголоос анх удаа энэ төрлөөс медаль хүртсэн сурагч болсон бөгөөд "Монгол тэмүүлэл" сургуулийн сурагч Ц.Нинжин, Н.Солонго, Б.Биндэрьяа, "Орчлон" олон улсын сургуулийн сурагч Д.Тэмүүлэн нартай нэг баг болж явжээ. Сурагчдыг "Орчлон" олон улсын сургуулийн багш Карлос Кроуфорд, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбулган нар бэлдсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.