images

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барьж эхэллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-10


   Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барьж эхэллээ. Найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат хэмжээтэй шинэ барилга нь дотроо 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төвтэй байх аж. Энэ төвийг барьж 2026 онд ашиглалтад оруулснаар хилийн чанадад очиж эмчлүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүсийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Эмнэлэг барих, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмж худалдаж авахад 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газраас төлөвлөжээ. УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо амжилттай нутагшуулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.