Түлэнхийн эмч нар Өмнөд Солонгост суралцана
Чихэнд чимэгтэй
2024-10-10
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд Өмнөд Солонгосын Тэгү хотын “Pureun” эмнэлэгт түлэнхийн эрчимт эмчилгээ, мэс заслын чиглэлээр суралцаж эхэллээ. Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Pureun” эмнэлгийн удирдлагуудтай өнөөдөр уулзаж, хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Сүүлийн зургаан жилийн мэдээллээр, Монгол улсад жилд дунджаар 60 гаруй хүн түлэгдэлтийн улмаас нас барсан бөгөөд нийт тохиолдлын 31 хувийг 0-4 насныхан эзэлж байна. Тиймээс түлэгдэлтийн улмаас нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээ болон арьс шилжүүлэн суулгах, түлэгдлийн дараах сорви суллах мэс засал эмчилгээг хөгжүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийг эх орондоо нэвтрүүлэхээр зорьж буй юм. Тэгвэл “Pureun” эмнэлэгтэй хамтарч эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох нь энэ ажлын эхлэл болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.