"Тэнгэрийн хүү" жүжгийг ирэх онд Унгарт тоглоно
Чихэнд чимэгтэй
2024-10-16
Соёлын сайд Ч.Номин Унгарын Будапешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянски, Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Ирэх онд Монгол, Унгар улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд үүнтэй холбогдуулан УДЭТ-аас 2025 оны дөрөвдүгээр сард Унгар улсад Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглох, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр талууд санал солилцсон байна. Мөн Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Унгар улсад жил бүр зохион болдог Олон улсын театрын 11 дэх уулзалтад оролцохоор тохиролцов. Энэ уулзалт нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн бүтээлээ танилцуулах боломж олгож, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг юм. "Тэнгэрийн хүү" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өчигдөр 10 дахь өдрөө тоглоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.