Монгол, Хятад улсууд дипломат харилцаа тогтоосон түүхэн ой өнөөдөр тохиож байна
Чихэнд чимэгтэй
2024-10-16
Монгол, Хятад улсууд 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орчин цагийн дипломат харилцаатай болсны 75 жилийн ой өнөөдөр болж байна. Энэ хугацаанд хоёр улсын харилцаанд өрнөсөн чухал үйл явдлуудаас дурдвал, 1994 онд Нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол 2014 онд Стратегийн түншлэлийн харилцаатай болж, 2017 онд "Бүс ба зам" санаачилгын хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Тиймээс энэ жил Нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээний 30, стратегийн түнш болсны 10 жилийн тэгш ой тохиож байна. Тиймээс хоёр улсын найрамдалт харилцааны ойг хэрхэн тэмдэглэхээ хэлэлцэхээр өнгөрөгч есдүгээр сард Хятадын дэд ерөнхийлөгч Хан Жөн Монголд айлчилсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.