Монголчууд Өмнөд Солонгост нүдний мэс засалд ороход 730 мянган доллар зарцуулжээ
Чихэнд чимэгтэй
2024-10-16
“Бүргэдийн нүдтэй” гэгддэг монголчууд Өмнөд Солонгосын нүдний эмнэлэгт ойрын хараагаа засуулах лазерын мэс засалд ихээр ордог талаар “The Chosun Daily” сонин мэдээлжээ. Өнгөрсөн оны байдлаар л гэхэд монголчууд Өмнөд Солонгост очиж нүдний мэс засал хийлгэхэд 730 мянган доллар буюу 873 сая вон зарцуулсан байна. Энэ нь гадаадын иргэдэд хийсэн нүдний мэс заслаас олсон 8.36 тэрбум воны 11 хувийг бүрдүүлснээс гадна энэ дүнгээрээ хоёрдугаарт орсон бол АНУ-ын иргэд 4.1 тэрбум воноор тэргүүлсэн аж. Мөн тус улсын нүдний эмнэлгийг зорьж иргэд нь олноор үйлчлүүлдэг хоёр дахь улс Монгол болжээ. Харин 2023 онд Монголын 22080 иргэн эрүүл мэндийн аялал жуулчлалын зорилгоор тус улсад зорчсон нь ижил зорилготой бусад орны жуулчдаас тоогоороо тавдугаарт орсон үзүүлэлт болсон байна. Монголчууд холын хараа сайтайн дээр ойрын хараа муутай хүмүүс багатай ч ухаалаг гар утас, компьютерийн хэрэглээ нэмэгдснээр Өмнөд Солонгосын нүдний эмнэлэгт хандаж эмчлүүлэх эрэлт нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.