images

Х.Нямбаатар: Хувиараа такси эрхлэгчдийг торгохгүй

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-10-17


   Иргэд хувиараа такси үйлчилгээ эрхэлбэл 5 сая төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд байсан билээ. Тэгвэл Зөрчлийн хуульд оруулсан торгуулийн энэ заалт иргэдэд хамаарахгүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ "Тус хууль нь такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд такси үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй эсвэл тусгай зөвшөөрлөө сунгаагүй тохиолдолд хуульд заасан арга хэмжээг авна” гэжээ. Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 4-5 аж ахуйн нэгж бий бөгөөд эдгээр компани хууль, журамд заасан тусгай шаардлага, стандартаа хангах, зөвшөөрөл сунгуулахад л энэ арга хэмжээ хамаарна гэдгийг тэрбээр тодотгосон байна. Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд “Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.