images

Америкийн компани Монголд Буддын шашны мөргөлийн аялал зохион байгуулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-17


   АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Tricycle: The Buddhist Review” сэтгүүл 2025 оны зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 13-ны хооронд “RetreaTours” компаниас Монголд Буддын шашны мөргөлийн аялал зохион байгуулах тухай нийтэлжээ. Энэ аялалд хамрагдсанаар монгол лам нартай уулзах, наадам үзэх, Хөгнө хан уулын байгалийн цогцолбор газар үзэх боломжтой юм байна. Ердөө 14 хүн хамруулах энэ аяллын төлбөр нэг хүний 8999 доллар аж. Тус компани мөргөлийн аяллыг Монголоос гадна Буддын шашинт бусад оронд зохион байгуулдаг. Тухайлбал, 2025 оны хоёрдугаар сард Энэтхэг, Балба, тавдугаар сард Энэтхэгийн Ладаг руу мөн ийм аялал хийнэ. 2012 онд байгуулагдсан “RetreaTours” компани нь байгальд ээлтэй, мөргөл, иог, бясалгалын болон дэлхийг тойрсон аялал зохион байгуулдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.