Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан руу мордлоо
Чихэнд чимэгтэй
2024-10-17
Монголын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүний эхний хэсэг өнөөдөр Өмнөд Суданыг зорьж, ар гэрийнхэн нь үдэж өглөө. Тэд эх орондоо бэлтгэл сургуулилтад хамрагдаж энэ мягмар гарагт жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэн, Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монголыг төлөөлөх хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр явж байна. Монголын Зэвсэгт хүчин 2012 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаа тасралтгүй илгээсээр байгаа юм. Монгол улс энэ үзүүлэлтээрээ 120 улсаас наймдугаарт, эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоогоор 16 дугаарт, Зүүн хойд Азийн орнуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Гэрэл зургийг "Соёмбо" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.