Өмнөговь: Японы тусламжаар Сэврэй суманд заг тарьж ойжуулна
Чихэнд чимэгтэй
2024-10-17
Өмнөговь аймгийн Сэврэй сумыг заг модоор ойжуулах төслийн нээлт өчигдөр болж, Японы Элчин сайд Игавахара Масүри оролцлоо. Японы элчин сайдын яам Монгол орны өмнөд бүсийн загийн ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр болж, өнгөрөгч удаа орон нутгийн удирдлагуудтай санамж бичиг байгуулж байв. Өмнөговь аймаг 13 сумын нутгийг хамарч, 100 мянга гаруй га талбайд тархсан заган ойтой. Тус аймаг заг модны ойн сангаараа улсад дээгүүрт жагсдаг бол таримал ойн сангийн талбайн хэмжээгээр тэргүүлдэг. Тус аймагт заг ургах уур амьсгалын нөхцөл, бололцоо, тарьж ургуулах туршлага бий учир элсний нүүдлийг зогсоож, цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор ийнхүү Сэврэй сумыг ойжуулахаар болсон байна. Сонирхуулахад, заг мод нь гандуу хуурай нөхцөлд буюу зөвхөн Төв Азийн говьд ургадаг. Үндэс нь таван метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархдаг учраас ямар ч хүчтэй салхийг сөрж, элсний нүүдлийг тогтворжуулан барьдаг маш бат бөх мод юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.