Монгол, Австрали улсууд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-10-17
Монголын иргэд Австрали улсад олноор ажиллаж амьдардаг тул тус улстай нийгмийн хамгааллын хамтын хэлэлцээр байгуулах асуудлыг ярилцаж эхэллээ. Тус улсын Парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Сюзан Лаянс манай улсад айлчилж байгаа бөгөөд өчигдөр Төрийн ордонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай өргөтгөсөн уулзалт хийсэн юм. Энэ үеэр хамтын ажиллагааг шат ахиулах талаар ярилцан, манай улс хилийн чанадад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын хоёр талын хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцээртэй болохоор тогтов. Хэрэв нийгмийн хамгааллын хэлэлцээр батлагдвал Австралид ажилласан монгол иргэд болон Монголд ажилласан австрали иргэд эх орондоо тэтгэврээ тогтоолгох, нийгмийн халамжийн дэмжлэг авах боломжтой болохын зэрэгцээ хоёр талын бизнесийн зардал буурч, худалдаа, хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэнэ. Одоогийн байдлаар манай улс Өмнөд Солонгос, Чех улстай ийм хэлэлцээр байгуулаад байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.