images

Монгол, Хятад, Оросын ерөнхий сайдууд уулзлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-17


   Пакистан улсын нийслэл Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит уулзалтын үеэр буюу өчигдөр Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хятадын ерөнхий сайд Ли Чянь, ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин нар уулзлаа. Хятад улсын зүгээс гурван улсын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хөгжлийн стратеги, хамтын ажиллагаа, харилцааны бодлогоо гүнзгийрүүлэн хүчирхэгжүүлж, ард иргэдэд ирэх үр ашгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа талаар “China Daily” сонин мэдээлжээ. Энэ талаар Ли Чянь “Харилцан ашигтай, нэгдмэл үр ашгийн төлөө хөрш орнуудтайгаа нөхөрсөг солилцоо хийхийг гол чиглэлээ болгож, илүү үр дүнтэй, тогтвортой, гүнзгий хамтарч ажиллахыг зорьж байна” гэжээ. Уулзалтын үеэр талууд Евроазийн эдийн засгийн нэгдэл, "Талын зам" хөтөлбөр, "Бүс ба зам" санаачилгын хамтын ажиллагааг нэгдмэл, хүчирхэг байлгахын төлөө хамтарч ажиллахаа илэрхийлцгээсэн байна. Мөн Монгол болон ОХУ-ын талаас Хятад-Монгол-ОХУ-ын эдийн засгийн корридорын бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.