images

Бүх нийтийн их цэвэрлэгээ 14 хоног үргэлжилнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-18


   Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг энэ сарын 15-нд эхлүүлсэн билээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалгаарх хог хаягдлыг цэвэрлэх, ачиж тээвэрлэх зорилготой уг ажлыг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл 14 хоногийн турш зохион байгуулахаар болжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угаах учиртай. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж, ургамлын цэвэрлэгээг хийж, хотхон бүрийн хогийг ачих ажлыг эрчимжүүлж, үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан хаягийн самбарын өнгө үзэмжийг сайжруулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.