images

Австрали улс жил бүр 100 монгол оюутанд тэтгэлэг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-18


   Австрали улсад энэ оны байдлаар 22 мянган гаруй монгол иргэн амьдарч байгаагийн зургаа мянга гаруй нь оюутан байна. Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монгол, Австралийн хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар тохиролцож, яриа хэлэлцээг эхлүүллээ. Энэхүү хэлэлцээрээр тус улсад амьдарч буй монгол иргэд тэтгэврээ тогтоолгох, аль ч улсад байсан тэтгэврээ шилжүүлж авах боломжтой. Түүнчлэн Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Сенатын танхимын ерөнхийлөгч Сюзан Лаянс жил бүр Монголын 10 оюутанд олгодог Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг хамтарсан санхүүжилтээр 100 болгож нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Энэ асуудал нэг жилийн өмнө яриа хэлэлцээний түвшинд байсан бол өдгөө албан ёсны айлчлалаар ирсэн  Австралийн талтай өргөтгөсөн уулзалт хийх үеэр эцэслэн баталгаажуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.