images

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал анх удаа эмэгтэй даргатай боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-18


   Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж, аймгийн Засаг даргаар Б.Азжаргалыг сонгов. Иргэдийн төлөөлөгчдөөс хоёр хүнийг нэр дэвшүүлэн саналт хураалт явуулснаар Б.Азжаргал ийнхүү 52.2 хувийн саналаар улиран сонгогдсон байна. Мөн энэ өдөр аймгийн ИТХ-ын даргад нийт төлөөлөгчдийн 62.5 хувийн саналаар А.Янжмааг, Дархан сумын ИТХ-ын даргад 96 хувийн саналаар Б.Эрдэнэзаяаг сонгон, тус аймаг түүхэндээ анх удаа эмэгтэй ИТХ-ын даргатай болжээ. А.Янжмаа нь сэтгүүлч мэргэжилтэй, удирдахуйн ухааны бакалавр, боловсрол судлалын магистр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогджээ. Харин Б.Азжаргал нь УИХ-ын тамгын газарт ажиллаж байгаад Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Засаг дарга, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, улмаар 2020-2024 онд тус аймгийн Засаг дарга байв. Тэрбээр 1998-2002 оны хооронд Монгол улсын боловсролын их сургуульд суралцаж төгсчээ. 

Гэрэл зургийг: DBS TV.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.