images

Өнгөрсөн шөнө нийслэлийн замд 425 тонн давс цацжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-21


   Улаанбаатар хотод өчигдөр өглөөнөөс эхлэн их хэмжээний цас орж, агаарын температур огцом хүйтэрсэн билээ. Улмаар авто зам дээр цас, мөс тогтож хальтиргаа гулгаа үүссэн юм. Иймд цас орсон өглөөнөөс эхлэн нийтийн үйлчилгээний 33 байгууллагын 1000 гаруй ажилчин 217 техник хэрэгсэлтэйгээр гудамж талбайд ажиллажээ. Нийслэлийн холбогдох албанаас "Хальтиргаа гулгаанаас авто замын түгжрэл ихээр үүсэж, том техникээр өдрийн цагаар давс, бодис цацахад хүндрэлтэй байв. Тиймээс голдуу өнгөрсөн шөнө 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэйгээр хотын гол болон туслах замд 425 тонн давс, 83 тонн бодис цацлаа. Мөн хальтиргаа ихтэй газар, хот руу орох, хотоос гарах том давааны ойролцоо замд хайрга, давс, элс шороо байршуулсныг жолоочид өөрсдөө авч хэрэглэх боломжтой" хэмээн мэдэгдсэн байна. Одоогоор замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлуудыг хийж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.