images

Математикч С.Дэмбэрэл ШУА-ийн ерөнхийлөгч боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-21


   Монгол улсын ШУА-ийн ээлжит их чуулган өнгөрсөн долоо хоногт болж, ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн хүн өрсөлдөхөд математикч С.Дэмбэрэл олонхын санал авч сонгогдов. Тэрбээр 1983 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2003 онд Оросын ШУА-ийн Тооцоолон бодох төвд “Мал аж ахуй ба хээрийн экосистемийн харилцан үйлчлэлийн математик загвар” сэдвээр математикийн шинжлэх ухааны, 2017 онд Эрхүүгийн Үндэсний шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Монгол орны газар хөдлөлт ба чулуулаг мандал дахь хүчдэл хуримтлал болон хэв гажилтын төлөв байдал” сэдвээр геологи-минералогийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна. Мөн 2018 онд ШУА-ийн гишүүн болсон бол Математикийн хүрээлэн, Одон орон, геофизикийн судалгааны төвд нийтдээ 13 жил ажиллажээ. ШУА-ийн өмнөх ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл их чуулганы үеэр, өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө үр дүнг тайлагнасан байна. Тайлангаар бол тэрбээр мөрийн хөтөлбөрөө 92.6 хувь биелүүлжээ.

Эх сурвалж: ШУА

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.