Торонтогийн марафонд монгол хатны богтого малгай, уужтай гүйжээ
Чихэнд чимэгтэй
2024-10-21
Канадын Торонто хотын “TCS Toronto Waterfront” марафонд монгол эмэгтэй Г.Оюунгэрэл 13 дугаар зууны монгол хатны богтого малгай, ууж өмсөж оролцжээ. Тэрбээр монгол хувцас, соёлоо сурталчлан дэлхийн дээд амжилтыг тогтоох зорилго тавин Канадыг зорьсон байна. Улмаар өнгөрөгч ням гарагт бүтэн марафонд гүйж, 3:40:28 цагт бариандаа оржээ. Г.Оюунгэрэл энэ оны гуравдугаар сард Токиогийн марафонд гүйснээр дэлхийн их зургаан марафоныг гүйцээж, "Six stars" медаль гардан юм. Түүний өмссөн богтого малгайн хээ угалзыг “Хатан малгай” салоны дизайнер Б.Саруул, дээлийг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын оёдолчин Б.Мөрөн урлажээ. Богтого малгай нь Чингис хааны эзэнт гүрний үед язгууртан монгол эмэгтэйчүүдийн хамгийн эрхэм нандин гоёл байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.