УИХ-ын гишүүн О.Номинчимэг олон улсын тусгай хороонд ажиллана
Чихэнд чимэгтэй
2024-10-22
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон улсын парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдлоо. Дэлхийн 130 орны парламентын 630 гаруй гишүүн Швейцарын Женев хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд чуулах үеэрээ, олон улсад парламентчдын эсрэг халдлага, зөрчлийг хянан шалгах, тэдний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй цорын ганц энэ бүтцийн сонгуулийг явуулсан юм. Улмаар найман орны парламентын 9 гишүүн өрсөлдсөнөөс Монгол, Серби, Уганда улсын гишүүд сонгогджээ. О.Номинчимэг нь тус хороонд ажиллах Монголын анхны парламентч болж байна. Тэрбээр Токио болон Колумбын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй бөгөөд 2024 оны сонгуулиар МАН-ын жагсаалтын 16-д багтсан юм. Тусгай хорооны гурван гишүүний бүрэн эрх энэ оны 10 дугаар сард дууссанаар шинээр сонгогдсон гишүүд ажлаа хүлээж авна. Хороо нь 10 гишүүнтэй бөгөөд таван жилийн хугацаанд ажилладаг. Одоогоор тэд 47 орны 760 гаруй парламентчийн эрхийн зөрчлийн талаар хяналт шалгалт явуулж байна. Үүний дотор С.Зориг агсны хэрэг ч мөн багтаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.