Армийн жүдогийн ДАШТ-д Монголын баг Францын багийг ардаа орхив
Чихэнд чимэгтэй
2024-10-22
Узбекистаны нийслэл Ташкент хотноо Олон улсын армийн жүдогийн холбооноос 42 дахь удаагийн ДАШТ-ийг энэ сарын 14-20-ны хооронд зохион байгууллаа. Тус тэмцээнд 27 орны 213 тамирчин хүч үзсэнээс багийн барилдаанд Монголын эрэгтэй баг түрүүлж, эмэгтэй баг хүрэл медаль авлаа. Мөн ганцаарчилсан барилдаанд эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Г.Наранцэцэг, 57 кг-ийн жинд Л.Сосорбарам, +78 кг-ийн жинд А.Адъяасүрэн алт, 52 кг-ийн жинд Ц.Гал-Од, 57 кг-ийн жинд М.Ичинхорлоо, эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртсэн юм. Улмаар медалийн тоо, чанараар Монголын баг хоёрдугаарт орсон бол Узбекистан тэргүүлж, Франц гуравдугаарт оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.