images

“Амьдрахуй” жүжгийн хаалтын тоглолтууд үргэлжилж байна

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-10-22


   Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театр энэ удаа Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг үзэгчдэд хүргээд байгаа билээ. Жүжгийн хаалтын тоглолт энэ өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд маргааш буюу 23-наас 26-ны өдрүүдийг дуустал Соёлын төв өргөөний тайзнаа орой бүр 19 цагаас тоглоно. Улаанбаатар хотноо намар цагийн хамгийн анхны театрын үзвэр болж нээлтээ хийсэн тус жүжиг хөшгөө нээсэн цагаас эхлэн үзэгчдийн дунд тасралтгүй шуугиан тарьж буй. Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд олон уран бүтээлчид багтсан нүсэр багийн нягт хамтын ажиллагааг шүүмжлэгчид өндрөөр үнэлж байгаа юм. Найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсерээр Т.Ариунчимэг нар ажиллажээ. Тасалбарыг https://ticket.mn/event/2299/-ээр борлуулж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.