images

Нийслэлийн хөдөлмөрч өрх, ахмад тариаланчдыг тодруулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-23


   Өрхийн аж ахуй эрхэлж, хүнсний хангамжаа нэмэгдүүлэн, нийгэмд баялаг бүтээж буй ахмадуудыг нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан шагналаа. Тодруулбал, өчигдөр тус бүр есөн “Нийслэлийн тэргүүний өрх”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Бүтээлч ахмад”, нэг “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан байна. Энэ дундаас Нийслэлийн тэргүүний тариаланчаар шалгарсан С.Эрхэмбаатар, М.Дагвадай нар 2018 оноос хойш хашаандаа 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, 400 орчим жимсний мод, бут тариалжээ. Үүний зэрэгцээ ногоо тариалах сонирхолтой иргэдэд заавар зөвлөгөө өгч ирсэн байна. Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Х.Чулуунбатын гэр бүл дүүрэг, хорооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ мод, ногоо тарих, зүлэгжүүлэх ажлыг тогтмол хийдэг гэнэ. Түүнчлэн ойр орчмын иргэдийг ногоо тарихад татан оролцуулж, хашаандаа байх худгаас цэвэр ус нийлүүлэн тусалдаг байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.