images

Хөдөө аж ахуйн яамыг 2025 онд Дархан руу нүүлгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-23


   Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт Монгол орны төвийн бүсийг эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт, эрчим хүчний дэд бүсээр тодорхойлсон билээ. Энэ хүрээнд хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв байгуулж, салбар яам болон харьяа байгууллагуудыг үе шаттайгаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх болсон юм. Тэгвэл энэ ажлыг 2025 онд зохион байгуулахаар болсныг Сангийн сайд Б.Жавхлан өчигдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Мөн энэ үеэр "Ирэх он Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил байна. Тиймээс төсвийн бодлогыг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай" гэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.