images

Б.Наранбадрах Шведэд “Монгол адууны диваажин” хөтөлбөрөө танилцууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-23


   Адууны асрамжийн газрыг Монголд анх удаа байгуулсан түүхч, эдийн засагч Б.Наранбадрах Шведэд “Монгол адууны диваажин” хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр энэ жилийн Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд уригдан Шведийг зорьсон юм. Улмаар морио хайрлан шүтдэг Монголын уламжлал хүүхдийг өрөвч нинжин сэтгэлтэй болгон хүмүүжүүлдэг тухай сэдвээр Шведийн хотуудаар явж сургалт зохион байгуулжээ. Түүний сургалтад суусан багш нар сурагчдадаа илтгэл тавиулахыг хүссэнээр мөн хэд хэдэн сургуулийн сурагчдад хичээл орсон байна. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт 10 сая сонсогчтой Шведийн “Mix Megapol” радиогийн өдрийн хөтөлбөрийн зочноор оролцож, монгол ёс уламжлалын тухай дэлгэрэнгүй ярилцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.