Үндэсний их найрал Германыг зорилоо
Чихэнд чимэгтэй
2024-10-24
Монголын Үндэсний хөгжмийн их найрал Герман улсад "Монголын сайхан орон" тоглолтоо хийхээр өнөө өглөө эх орноосоо мордлоо. Манай уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Европын хамгийн том танхимуудын нэг Нюрнберг хотын 2100 хүний суудалтай Мэйстерсингерхалле танхимд энэ сарын 27-нд, 2440 хүний багтаамжтай Берлиний Филармонид 29-ний өдөр, Гөөрлиц хотын "Герхард Хауптман" театрт 31-ний өдөр тус тус тоглох хуваарьтай. Үндэсний их баяр наадам, төрийн хүндэтгэлийн хамаг чухал тоглолтуудад оролцдог тэд Ази тивээс анх удаа Берлиний филармонид тоглолт хийх гэж байна. Мөн энэ онд Үндэсний урлагийн театрын 50 жилийн ой тохиож байгаагаар онцлогтой. Тоглолтоор Н.Жанцанноров, М.Бирваа, Б.Шарав тэргүүтэй Монголын хөгжмийн зохиолч, найруулагч, хөгжимчдийн бүтээлээс сонирхуулахаас гадна дэлхийн алдарт сонгодог хөгжмийн бүтээлүүдийг тоглоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.