images

"Абу Даби мастерс-2024" тэмцээн маргааш эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-25


   Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн "Ulaanbaatar MMC Energy" баг 140 мянган долларын шагналын сантай тэмцээнд оролцохоор Арабын нэгдсэн Эмират улсад очлоо. Тодруулбал, 2024 оны "Abu Dhabi Masters 2024" тэмцээн маргааш эхэлж, амралтын өдрүүдэд үргэлжилнэ. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 14 баг оролцож байгаагаараа онцлог. Тиймээс Монголын сагсан бөмбөгчдийг төлөөлөөд буй "Ulaanbaatar MMC Energy" баг "А" хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн "Ub Huishan NE" багтай аравдугаар сарын 26-ны 21:35 цагаас, Швейцарын "Lausanne" багтай тухайн өдрийн 23:45 цагаас тоглох тов гарав. Багийн бүрэлдэхүүнд Д.Даваасамбуу, Марко Дугосия, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нар багтжээ.  Мөн маргааш "Taipei Challenger 2024" тэмцээн эхлэх бөгөөд Монголын "Bayankhairhan", "Bayankhongor" багууд оролцоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.